Дээш очих

"Ким Жон Ил" нэртэй вирус тархаж байна.

БНАСУ-ын ерөнхийлөгч Ким Жон Ил(Kim Jong Il 1941-2011) энэ оны 12 сарын 17-нд бурхан болсон билээ. Энэхүү дуулианыг ашиглан кибер ертөнцөд Kim Jong Il гэсэн нэртэй вирус хүртэл тархаж байна. Вирусны хамгаалалтын эсрэг програм гаргадаг TrendMicro компаны судлаачид Ким Жон Ил нас барсан тухай агуулга бүхий мэйл бусдын мэйл хаягруу цацаж байгааг илрүүлжээ. Энэхүү мэйл нь "N Korean leader Kim jong-il dies" гэсэн гарчигтай ба brief_introduction_of_kim-jong-il.pdf.pdf нэртэй *.PDF файл хавсаргасан байсан байна. Энэ нь мэдээж вирус бөгөөд TROJ_PIDIEF.EGQ нэртэй хорлонтой trojan төрлийн вирус илэрчээ.
Үргэлжлүүлэх>>

2011 оны "Юүтүб"-ийн хамгийн их үзэгдсэн бичлэгүүд

Хуучин оноо үдэж шинэ оноо угтах энэхэн үед дэлхий нийтээрээ тухайн оны шилдэгүүдээ тодруулж буй билээ. Харин энэ үед БНСУ-ын Social Media Marketing чиглэлээр түлхүү ажилладаг нэгэн компани дэлхий дахины томоохон видео сайт болох "Youtube | ЮүТүб"-ийн 2011 онд хамгийн ихээр үзэгдсэн бичлэгүүдийг нэгтгэн дараах видеог толилуулж буйг та бүхэндээ сонирхуулъя.
Үргэлжлүүлэх>>

Компьютер, Програмистуудын онигоо: 27-р хэсэг

Үнэнч нөхрийн нууц
Гөлөөнөөс найз нь асуув:
Чи гэрлээд 10 жил боллоо, эхнэрээ ер сольсонгүй, Чи түүнд үнэхээр сайн юм аа!
-Нэг сайндаа ч биш ээ хөө.
Юу ?
Юу гэмээр ч юм дээ ... Хоёр шалтгаанаас болоод л ...
Миний залхуу бас порносайтын сонирхол хоёр л манай эхнэрийг аварсан гэх үү дээ! 
Үргэлжлүүлэх>>

Хэрхэн iTunes App Store-д кредит картгүйгээр эрх нээх вэ? [iPhone, iPod touch, iPad]

Та Apple компаний бүтээгдэхүүнүүд болох  iPhone, iPod touch, iPad худалдаж аваад хэрэглэхийн тулд iTunes App Store дээр эрх нээлгэсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл зөвхөн эрх бүхий хэрэглэгчид л эндээс хүссэн дуу, програмаа татаж авах эрхтэй. Эрх нээлгэе гэхээр заавал төлбөрийн виза карт байх шаардлагатай гэх мэт асуудалтай тулгарсан бол бидний энэхүү нийтлэлд анхаарал хандуулна уу!

Жич: Энэхүү заавар нь компьютер ашиглаж биш  iPhoneiPod touchiPad ашиглан эрх нээх заавар юм. Удахгүй бид компьютер дээрээс интернэт хөтөч ашиглан кредит картгүйгээр эрх нээх тухай оруулах болно.
Үргэлжлүүлэх>>

2011 оны шилдэг 25 блог тодорлоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Монгол Блогчид" наадмын 2011 оны шилдэг 25 блог тодорсон байна. Энэхүү наадмыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа NMMA(New Media Marketing Agency)-ын хамт олондоо баярлалаа. Түрүү жилийн "Монгол Блогчид 2010" наадамд манай блог мөн оролцож "Олны таашаал хүртсэн блог" төрөлд нэр дэвшиж айргийн "Тав"-д орж байсан билээ.
Харин энэ жилийн наадамд "Технологи" төрөлд сойсон бөгөөд мөн айргийн "Тав"-д багтсан байна.
Манай блогийн зорилго нь ашгийн төлөө бус бөгөөд интернет дахь монгол агуулгийг нэмэгдүүлэх мөн дэлхийгээр тархан суугаа монголчууддаа компьютер, техник технологийн мэдээ мэдээллийг хүргэх, тэр дундаа БНСУлсад сурч, ажиллан, амьдарч буй нийт монголчууддаа компьютер, технологийн туслалцаа, мэдлэг олгох юм. Хойшид бид өөрсдийн бэлдсэн компьютерын програм болон техникийн заавар, зөвлөгөөнүүдийг түлхүү оруулахыг хичээн ажиллах болно. Ингээд та бүхэндээ NMMA(New Media Marketing Agency)-с зохион байгуулж буй "2011 оны шилдэг 25 блог"-ийн нийтлэлийг хүргье!
Үргэлжлүүлэх>>

Cisco таны компьютер, зөөврийн төхөөрөмжийн хамгаалалтанд зориулав

Cisco Systems компаниас гаргасан AnyConnect үйлчилгээ нь та бидний компьютер, гар утсыг гадны дайралтаас бүрэн хамгаалж найдвартай, аюулгүй ажиллагааг хангах юм байна. Энэхүү видео нь хэрэглэгчдийн компьютер, зөөврийн төхөөрөмжинд дайралт хэрхэн хийгддэг болон түүнээс хэрхэн хамгаалах талаар маш ойлгомжтой үзүүлсэн видео бичлэг юм.
Үргэлжлүүлэх>>

Хямд үнэтэй компьютерууд байнга зарж байна.

Таньд бид дараах компьютерын иж бүрдлийг хямд үнээр санал болгож байна.
Процессорын хувьд нарийн, нимгэн, авч явахад авсаархан. Ямар үйлдлийн систем, ямар хэл дээр суулгахаа та сонгоно. /Windows XP (32/64 бит) эсвэл Windows 7(32/64 бит) англи, солонгос аль нэг хэл дээр/. Гарын драйвер англи, солонгос, монгол хэл дээр болно.
Мөн таны хүссэн хэрэглээний програм болон дуу, клип, кино, тоглоомуудыг хуулж өгнө.

Компьютерын үзүүлэлт:
Товч үзүүлэлт(ST200LED/PIV/GA-8IPE1000/2400GHz/1GB/160GB/350W)
Төв процессор/CPUPentium IV 2.4Ghz
Эх хавтан/MainboardGigabyte GA-8IPE1000
Санах ой/RAMSamsung DDR 1GB [PC3200]
Видео График Карт/VGA:
Хатуу диск төхөөрөмж/Hard Disk DriveSamsung 160 GB
Бусад диск төхөөрөмж/ODDLG Super-Multi DVD-RAM (DVD/CD бичнэ.)
Тэжээлийн блок/PSU350W
Үнэгүй дагалдах хэрэгсэл/Other devicesHP брэндийн гар хулгана/HP/, Чихэвч/Samsung/Хулганы тавиур
Үргэлжлүүлэх>>

HP брэндийн шинэ нөүтбүүкүүд хямд зарж байна.

1)LN001: HP ProBook 430

Үйлдлийн систем: Оригинал Windows 7 OEM(English)
CPU: Intel Core i3-2310M@ 2.1GHz
Санах ой4GB, 1333Mhz, DDR3
Видео картHD3000
Хатуу Диск Төхөөрөмж500GB, SATA 5400rpm
Зөөврийн Диск ТөхөөрөмжDVD±R/RW(DVD, CD бичигч, LightScribe)
Дэлгэцийн харьцаа14.1 инч, 36.56cmLED, HD BrightView(1366x768)
LAN карт : 10/100/1000 Mbps
WAN802.11b/g/n
Bluetooth холболт3.0
ВебКамер720P HD Webcamer
Нийт харьцаа342 x 231 x 31
Хүндийн жин: 2.2 кг
Үргэлжлүүлэх>>

Компьютер, Програмистуудын онигоо: 26-р хэсэг

Хакеруудын дайралт:
Мэдээллийн агентлагийн мэдээнээс:
"Монголын бүлэг хакер Бурхан багшийн гол серверийн хамгаалалтыг эвдэж өөрсдөдөө мөнхийн амьдрал, хязгааргүй мөнгийг тавьжээ ".

Шинэ хувилбар:
Microsoft компани "Windows”-ын эмэгтэйчүүдэд зориулсан хувилбарыг гаргав. Түүний ердийнхөөс ялгарах гол ялгаа нь - "Yes" эсвэл "No" гэдэг хоер товчийг - "Maybe /магадгүй/ гэсэн ганц товч болгон өөрчилсөн байна..."
Үргэлжлүүлэх>>

Шинэ Гүүгл Телевиз

Гүүгл компани өөрийн Гүүгл ТВ-ийн шинэ 2 дахь хувилбараа 1 жил гаруйн дараа дахин гаргалаа. Мөн манай блог яг л жил гаруйн өмнө буюу 2010 оны 10 сарын 8нд "Гүүгл компани өөрийн Гүүгл ТВ-н албан ёсны видеог танилцууллаа" гэсэн нийтлэл бичиж байсан бөгөөд энэ нь ГүүглТВ-ын эхний хувилбар байсан юм.


Үргэлжлүүлэх>>

Asus компани "Zenbook" нэртэй зөөврийн компьютероо гаргалаа

2011 оны 10 сарын 11-нд компьютер, компьютерын техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг дэлхийд нэр нь хэдийнээ түгсэн Asus компани өөрийн цоо шинэ бүтээгдэхүүн болох "Zenbook" зөөврийн компьютерийнхээ нээлтийг Нью Йорк мужийн Манхэттенд хийлээ. Энэхүү зөөврийн компьютер нь Asus болон Intel компаний хамтарсан бүтээл бөгөөд маш нимгэн, гоёмсог загвартай, техникийн хурд хүчний гайхамшигтай бүтээл болж чаджээ. Одоогийн байдлаар энэхүү зөөврийн компьютерын гоёмсог чамин загвар нь техник сонирхогчдын анхаарлын төвд байсаар байна.
Үргэлжлүүлэх>>

Майкрософт ирээдүйд...

Мэдээлэл Технологи(Information Technology) сүүлийн хэдэн жилд асар хурдацтай хөгжиж байна. Ердөө л 2 жил гаруйн өмнө touch дэлгэцтэй утас гарч байсан бол одоо компьютерын хүчин чадалтай дүйцэхүйц хурд, санах ойтой ухаалаг(smart) гэж нэрлэгдэх утаснууд МТ-ын томоохон пүүс, компаниудын ширүүн өрсөлдөөн дундаас илүү ухаалаг, илүү хүчин чадалтай утаснууд хэрэглэгч бидний амьдралд нэвтэрсээр байгаа билээ.
Үргэлжлүүлэх>>

Хэрхэн Аудио CD-г компьютерт хадгалж авах вэ?

Техник технологи хөгжсөн өнөө үед та гадуур явахдаа овор ихтэй CD тоглуулагч авч явсанаас овор багатай зөөврийн тоглуулагч авч явбал хамаагүй хялбар байх болно. Мөн таньд дуртай хамтлаг дуучдын тань оригинал аудио CD байдаг бол та зурагдаж, муудахаас нь өмнө компьютертоо хадгалж аваад хүссэн үедээ сонсож болох юм. Гэвч та үүнийг яаж хийхээ мэдэхгүй байгаа бол бидний бэлтгэсэн энэхүү бяцхан зөвлөгөөг дагаад хийгээрэй. Мөн бид өмнө нь Хэрхэн аудио(дууны) CD бичих вэ?, Хэрхэн DVD бичлэг компьютерт оруулах вэ? зэрэг нийтлэлүүд бичиж байсан ба энэ нь та бүхэнд хэрэг болж ч болох юм. Магадгүй таны оригинал CD байхгүй үед компьютерт хадгалж авсан тэрхүү дуунуудаа буцааж CD-р сонсох хүсэлтэй бол энэ зөвлөгөө хэрэг болж магад юм.
Үргэлжлүүлэх>>

Компьютер, Програмистуудын онигоо: 25-р хэсэг

Серверийн сүйрлийн шалтгаан:
Миний серверийг өчигдөр эвдчихлээ.
Хакер уу?
Үгүй ээ нэг согтуу ухна


Найзын таамаглал:
Интернетчин хэдэн өдрийн турш найзыгаа чаатад хүлээгээд ирсэнгүй. Тэр бас түүнд майл явуулаад хариу ирэхгүй байв. Иймд гэр рүү нь утасдахаар шийдэв:
Байна уу, би  Гөлөөнхишигтэй ярих гэсэн юм ? 
Ээ Маанийбадмихум гэж, тэр өнгөрчихсөн. 
-Аан түүний "Server maybe down" болсон юм байх даа ...

Үргэлжлүүлэх>>

10 минутанд шинэ зүйл сурч болох 10 сайт

Бид амьдралынхаа туршид ямар нэгэн зүйлийг суралцсаар ирдэг. Шинэ зүйл сурахад биднээс цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг билээ. Мэдээлэл технологи хөгжсөнөөр бидэнд юм сурах нь маш хялбар, цаг хугацаа бага шаардсан ажил болж байна. Та ямар нэгэн шинэ юм сурах гэж тээр хол хэдэн арван километр газар явах шаардлагагүй, зүгээр л гэртээ интернэтэд холбогдсон компьютер байхад л хүссэн зүйлээ 10 минутын дотор л сурч болох нь.
Үргэлжлүүлэх>>

Японы гэрэл зургийн аппаратны телевизийн сурталчилгааны видео [1970-1990 он]

Японы гэрэл зургийн аппарат үйлдвэрлэдэг томоохон компаниудын телевизийн рекламууд 1970-аас 1990 оны хооронд хэрхэн хөгжиж ирсэн тухай та дараах сонирхолтой, хөгжилтэй видео бичлэгүүдийг үзээрэй.
Үргэлжлүүлэх>>

Интернэттэй 10 талбайн нээлтийн ёслолын ажиллагаа


Улаанбаатарчууд бид бvхэн жил бvрийн 10 дугаарын 29-нд Нийслэлийн єдрийг тэмдэглэн єнгєрvvлдэг билээ. Энэ жилийн Нийслэлийн єдрийг угтан Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар, Интернэтийн тэргvvлэгч технологийг нэвтрvvлэгч Мобинет ХХК-ууд хамтран Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 10 талбайд Утасгvй интернэтийн Wi-Fi vйлчилгээг нэвтрvvлж, нийслэл хотын иргэддээ бэлэг барьж байна.
Үргэлжлүүлэх>>

Компьютер, Програмистуудын онигоо: 24-р хэсэг

Алдааны зэрэг:
Windows 95 - 95% -ийн алдаа.
Windows 98 - 98% -ийн алдаа.
Windows Millenium – мянган жилд үл засагдах алдаа.

Залбирлын үг:
Програмчин лам болов. Тэр залбирлын үгээ :
- Ариун бурхны нэрийн өмнөөс Enter гэж төгсгөв.

Гайхсан нь:
Програмчин компьютерын ард олон цаг суусны дараа амрахаар гадагш гарав. Тэгснээ тэнгэр руу харснаа:
- Ээ бурхан минь, Та бас Windows-тай юм уу?!
Үргэлжлүүлэх>>

Мэдээлэл Технологийн домогт баатар Стив Жобс таалал төгслөө.

Стив Жобс бол дэлхийн Мэдээлэл Технологийн жинхэнэ домогт баатар билээ. Тэрээр 2011 оны 10 сарын 5-ны Лхагва гаригт буюу Apple компаний шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан өдөр хорвоог орхин одсон юм. Өнөөдөр та бүхэндээ энэхүү домогт хүний тухай товч боловч нэгэн нийтлэлийг хүргэхийг зорилоо. Нийтлэлийг уншихын өмнө доорх видео бичлэгийг үзэж ноён Жобсын бүтээл болон Apple компаний бүтээгдэхүүнүүдтэй товч танилцаарай.
Үргэлжлүүлэх>>

Компьютер, Програмистуудын онигоо: 23-р хэсэг

Интернетэд ингэж их хорхойсдогийн учир:
Чи яагаад интернетэд ингэж их хорхойсдог юм бэ?
Дурлал хэтэрхий хэрцгий юм. Архи хэтэрхий үнэтэй юм. Спорт хэтэрхий уйтгартай. Тэгээд л би энд сууж байна даа ...

Амархан таньсан нь:
Админд дуудлага ирэв " Сайн уу " гэхийн оронд :
- Би чамайг үзэн ядаж байна!
- Танд би ямар проблем учирсаныг таах уу? Та юунд ч хүрээгүй байхад таны компьютер өөрөө эвдэрсэн үү? Тийм үү?
- Тийм.
Үргэлжлүүлэх>>

Монгол сайтууд хакерын дайралтанд өртсөн байна. (.MN)

Мэдээллийн технологийн эрин зуунд мэдээлэл хамгааллын аюулгүй, найдвартай ажиллагаа хамгаас чухал асуудлуудын нэг. Техник, технологи хөгжихийн хэрээр дэлхий дахинаа кибер терроризм(халдлага) маш ихээр гарч эхлэх болсон. Сүүлийн үед нь кибер терроризмын аюул үсрэнгүй хөгжиж буй орнуудад төдийгүй манай оронд ч ихээр нүүрлэх болсон билээ. Өнөөдөр та бүхэндээ кибер халдлагад өртсөн монгол сайтуудын мэдээллийг хүргэхийг зорив.
Үргэлжлүүлэх>>

Монгол улс Ази–Европыг холбосон интернэтийн олон улсын гарцтай боллоо.

Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх, интернэт холболтын үнэ тарифыг үе шаттайгаар бууруулах г.м олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд олон улсыг холбосон өндөр хурдны өргөн зурвасын мэдээлэл холбооны газрын сүлжээг байгуулж Монгол улсыг “Мэдээллийн торгоны зам” болгох, найдвартай интернетийн эх үүсвэрээр хангах ажил хийгдэхээр төлөвлөгдөөд байсан.
Үргэлжлүүлэх>>

Хамгийн шилдэг 140 жиргээч


"Time" сэтгүүлээс саналга асуулга явуулан дэлхийн шилдэг 140 жиргээчдийг тодруулсан байна. Шилдэг 140 жиргээчид нь бүгд англи хэлээр жиргээгээ бичдэг бөгөөд тэднийг Зохиолчид-Authors, Бизнес-Business, Алдартанууд-Celebrities, Инээдмийн жүжигчид-Comedians, Компаниуд-Companies, Зохиомол дүр-Fictional Characters, Эрүүл мэнд болон Шинжлэх ухаан-Health and Science, Мэдээний сурвалж-News Feed, Улс төрчид-Politicians, Эрдэмтэд болон Тайлбарлагчид-Pundits and Commentators, Хошигнол-Satire, Худалдаа болон Урамшууллын тасалбар-Shopping and Coupons, Спорт-Sports, Технологи-Technology гэсэн 14 төрлөөр санал асуулга авч өрсөлдүүлэн байр эзлүүлжээ.

Үргэлжлүүлэх>>

Компьютер, Програмистуудын онигоо: 22-р хэсэг

Үйлдлийн систем:
Microsoft-ийн оффис  руу утасны дуудлага ирэв:
- Сайн байна уу? Би гурван жилийн өмнө  Windows 95 авсан юм. Энэ хугацаанд ерөөс ганц удаа ч эвдэрсэнгүй , Би ямар нэгэн буруу юм хийгээгүй байгаа, хэлээд өгөөч?

Сүрчиг
Гоо сайхны барааны дэлгүүрт орж ирсэн эмэгтэй:
-Танайд компьютертэй адилхан үнэртдэг үнэртэй ус байхгүй биз?
Худалдагч:
- Ямар аа ???
Эмэгтэй:
- Компьютерийн ! Би зүгээр л өөрийн нөхрийг надад илүү анхаарал хандуулдаг байхыг хүссэн юм!
Үргэлжлүүлэх>>

Монголд анх удаа F root сервер суурилуулна


 Мобиком корпораци болон Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар нь APNIC буюу Ази, номхон далайн бvс нутгийн сvлжээ, мэдээллийн тєвтэй хамтран ажиллаж, интернэтийн хамгийн чухал зангилаа тєв болох F-root серверийг Монголд анх удаа суурилуулах гэж байна. Ингэснээр Монголоос интернэтийн хаяг дуудах хурд одоогийнхоосоо даруй 50-60 дахин нэмэгдэх ач холбогдолтой юм. 
Үргэлжлүүлэх>>

Компьютер, Програмистуудын онигоо: 21-р хэсэг

Програмистын хайр:
- Яагаад програмист компьютероо эхнэрээсээ илүү хайрладаг вэ?
- "Болиоч ээ, миний толгой өвдөөд байна” гэдэг компьютер чи хаана үзсэн юм?

Програмистад зөвлөмж :
• Таны програмын талаар гомдол ирэхээ байсан бол түүнийг хэн ч ашиглахаа байсан гэсэн үг
• Хэдийчнээ төгс програм бичнэ төдийчнээ түүнийг хэрэглэх газар олдохгүй байдаг
• Хэдийчнээ хүний програмыг шүүмжилнэ, төдийчнээ өөрийнх нь програм муу байдаг.
Үргэлжлүүлэх>>

Internet Explorer веб хөтчийн түүхэн хөгжил ба ирээдүй

Интернет нь 1990-ээд оны эхээр хөгжиж эхэлсэн. Тухайн үед албан байгууллагууд бичиг баримт илгээхдээ факсын аппарат ашиглах юмуу эсвэл уян диск(floppy disk) дээр мэдээллээ хуулж зөөдөг байлаа. Тэр үед цөөхөн хэдхэн хүн л интернет сүлжээг ашиглаж байсан. Харин дэлхий дахинаа World Wide Web хөгжиж интернет хөтөч(web browser) гарсанаар хүмүүст мэдээлэл хайх, хүнтэй харилцах, ажлын цоо шинэ талбарыг нээж өгсөн гэхэд болно.
Internet Explorer веб хөтөч нь хамгийн анхны хувилбараа 1995 онд гаргаснаас хойш одоог хүртэл 16 жилийн хугацаанд 10 дахь хувилбараа гаргаад байгаа билээ.
Ингээд та бүхэндээ Internet Explorer веб хөтчийн түүх хөгжлийг танилцуулъя. (1995~2011)
Үргэлжлүүлэх>>

Windows Explorer програмын түүхэн хөгжил

Windows үйлдлийн системд файл, хавтасуудыг зохион байгуулах ажлыг Windows Explorer хэмээх програм гүйцэтгэдэг. Энэ нь түүний үндсэн програмуудын нэг. Бид Windows Explorer програмыг ашиглан компьютерын хатуу дискэнд хадгалсан файл хавтасуудаа маш хялбар ялгаж ангилдаг билээ. Тэгвэл өнөөдөр бид энэхүү програмын анхны хувилбараасаа эхлээд хэрхэн хөгжиж ирсэнийг харуулъя [1985-2011].
1985 он. Windows 1.0 дахь MS-DOS Executive нь хамгийн анхны Windows Explorer
хувилбар байсан.
Үргэлжлүүлэх>>

"Андройд" үйлдлийн системтэй утсанд зориулсан маш хорлонтой вирус тархаж эхэлжээ.

Хэдхэн хоногийн өмнө Андройд Маркет дээр нэгэн шинэ маш хорлонтой гэмээр malware байрласан байна. Энэхүү апп нь яг л ГүүглНэмэх(Google+)-ын icon-той төстэй бөгөөд хүмүүс Google+ гэж андууран татаж авсанаар утсаа вирустуулсан байна.
Одоогийн байдлаар энэ нь маш аюултай Андройд вирусны тоонд орох ба энэ нь таны утсан дахь GPS өгөгдөл, ярьсан бүртгэл(call log), текст мессеж болон утасны дуудлага хийсэн бичлэг гээд чухал мэдээллүүдийг цуглуулан алсын серверт дамжуулдаг байна. Өөрөөр хэлбэл компьютерээр зүйрлэвэл бол таны компьютерт байгаа хамаг мэдээллүүдийг нууцаар алс байрлах өөрсдийн серверлүү хуулна гэсэн үг юм.
Үргэлжлүүлэх>>

Өмнөд Солонгосын домэйн бүртгэлийн сайт Gabia хакерын дайралтанд өртжээ.

Gabia хэмээх Өмнөд Солонгосын домэйн нэр бүртгэлийн сайт өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт хакерын дайралтанд өртсөн байна.
Korean Herald -ын өчигдрийн мэдээгээр 100.000 гаруй онлайн хэрэглэгчдийн домэйн нэр болон 350.000 гаруй хэрэглэгчдийн нууцлалттай мэдээлэл дайралтанд өртжээ.

Үргэлжлүүлэх>>

DDos дайралт ашиглан Google+ сервер рүү довтолжээ.

Нууцлалт хамгаалалтын нэвтрэлтийг шалгадаг Италийн "AIR Sicurezza Informatica" байгууллага дэлхийн хамгийн том хайлтын систем болох Гүүглийн серверүүд рүү хакерууд DDos дайралт ашиглан ГүүглНэмэхийн серверт довтлогч програм(exploit) ажиллуулж байгаа тухай мэдээлэл хийжээ.
Мөн өөр нэгэн нууцлал, хамгаалалтын тухай мэдээлэл бичдэг сайтанд Simone Quatrini гэгч хакер залуу Гүүглийн серверлүү DDos дайралт ашиглан хэрхэн довтлох талаар заавар хичээл маягийн юм оруулсан байна.
Үргэлжлүүлэх>>

Компьютер, Програмистуудын онигоо: 20-р хэсэг


Компьютерын боломж:
Компьютер түүнийг бий болохоос өмнөх бүх асуудлыг шийдвэрлэх боломжийг олгодог.

Хэвлэл:
-Та дараа жил ямар нэг хэвлэл захиалсан уу?
-Үгүй тэрүүгээр яах юм, Internet байхад.
- Тэгвэл та жорлондоо гараа бариад орж байх юм уу?

Сервер унасан нь:
Хоёр найз системын администратор уулзав:
- Чи яагаад ийм гунигтай байна ?
- Өчигдөр сервер " унаад ".
- Чи тэгээд түүнийгээ одоо болтол "босгоогүй " юм уу?
- Босгосон л доо , гэхдээ түүнийг ширээн дээрээс унагачихсан юм...
Үргэлжлүүлэх>>

Компьютер, Програмистуудын онигоо: 19-р хэсэг

Туслаарай!!!
Интернетээс гарах гарцыг хайж байна...

Сайн арга:
Хууль зүйн сайд шоронгийн ажил байдалтай танилцахаар ирэв: хаалга онгорхой, харуул байхгүй, нохой ч харагдахгүй, камерууд түгжээгүй, тэгсэн мөртлөө бүх хоргидлууд өрөөндөө байж байдаг!!! Шоронгийн даргыг дуудаж чи чинь юу хийчив ээ ???
-Хоригдлуудыг интернеттэй болгоод өгчихсөн юм...
Үргэлжлүүлэх>>

Windows 8 үйлдлийн систем болон түүний Програм, Хэрэглэгчийн Харагдац(UI)

3 хоногийн өмнө USA Today веб хуудсанд "Windows 8" үйлдлийн системийн Програм болон Хэрэглэгчийн Харагдац(User Interface)-ын тухай мэдээлэл гарсан ба энэ үеэр шинэ хэрэглэгчийн харагдац болох "Metro" UI-г танилцуулсан байна. Үүнээс харахад Windows 8 үйлдлийн систем нь одоогийн байдлаар tablet болон slate төхөөрөмж өөрөөр хэлбэл touch дэлгэцтэй төхөөрөмжүүд дээр ашиглахад маш тохиромжтойгоор хийгдсэн байна.
Програмын хувьд Нийгмийн Сүлжээ (Social Network) талын програмуудыг ашиглахад маш хялбар болжээ. Мөн ихэнх програмууд нь чимэх хэрэгсэл(widget) маягаар нэмж суулгаж ашиглах нь. Үүнд цаг агаар, холбоо барих нэрс, утас, тэмдэглэл гэх мэт орно.
Үргэлжлүүлэх>>

Өнгө үзэмж сайтай, өндөр хүчин чадалтай LED дэлгэцтэй иж бүрэн компьютер хямд үнээр зарна.

Таньд бид өнгө үзэмж, хүчин чадал сайтай, хөнгөн авсаархан дараах компьютерын иж бүрдлийг хямд үнээр санал болгож байна.
Процессорын хувьд нарийн, нимгэн, авч явахад авсаархан. Хангалттай өндөр үзүүлэлттэй.
Програм хангамжийн найдвартай ажиллагааг хангасан/Windows XP эсвэл Windows 7 англи, солонгос сонгоно/.
Мөн таны хүссэн хэрэглээний програм болон дуу, клип, кино, тоглоомыг хуулж өгнө.
Дэлгэцийн хувьд сүүлийн үед гарсан дүрсний өнгө ялгаруулалт сайтай, чанартай LED дэлгэцтэй, дэлгэцний ард баруун болон зүүн талдаа 2 давхар чанга яригчтай(Dual Speaker 2W+2W).
Компьютерын үзүүлэлт:
Товч үзүүлэлт: (AM-207LE/AMDAM2/2700GHz/2GB/GF7025/WD500GB/450W)
Дэлгэц/Monitor: Aimecca AM-207LE [20", LED-дэлгэцэндээ чанга яригчтай]
Төв процессор/CPU: AMD 5200[2.7Ghz]
Эх хавтан/Mainboard: TF7025-AM2
Санах ой/RAM: Samsung DDR2 2GB [PC6400]
Видео График Карт/VGA: onboard (GeForce 7025)
Хатуу диск төхөөрөмж/Hard Disk Drive: WD500GB
Бусад диск төхөөрөмж/ODD: LG Super-Multi DVD-RAM (DVD/CD бичнэ.)
Тэжээлийн блок/PSU: 450W(Хангалттай хүчин чадал)
Үнэгүй дагалдах хэрэгсэл/Other devices: Гар/Anyzen-KM1000/Хулгана/Anyzen-SMOU 5000WX-BK/, ЧихэвчХулганы тавиур
Програм хангамж/Software: Windows 7 үйлдлийн систем/эсвэл XP англи, солонгос аль ч хэл дээр болно/, Вирусны эсрэг програм, Цэвэрлэгч хэрэгслүүр болон хэрэглээний бүхий л програм. Мөн таны хүссэн дуу, клип, кино, тоглоомыг хуулж өгнө. 
Компьютерын үнэ: 420.000вон
/дэлгэц болон процессорыг салгаж зарж болно/
Холбоо барих:
               Утас: (+82)-10-6615-0551, (+82)-10-4967-9550
               Э-Мэйл:     pc_lavlah@yahoo.com, pc.lavlah@gmail.com
               Веб сайт:    www.PCLavlah.Ком
               Твиттер:    @PCLavlah
               Фэйсбүүк:  PCLavlah
               Гүүгл+:      http://gplus.name/PCLavlah
Үргэлжлүүлэх>>