Дээш очих

Монгол улс Ази–Европыг холбосон интернэтийн олон улсын гарцтай боллоо.

Posted on
  • Wednesday, September 28, 2011
  • by
  • in
  • Ангилал , , ,
  • Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх, интернэт холболтын үнэ тарифыг үе шаттайгаар бууруулах г.м олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд олон улсыг холбосон өндөр хурдны өргөн зурвасын мэдээлэл холбооны газрын сүлжээг байгуулж Монгол улсыг “Мэдээллийн торгоны зам” болгох, найдвартай интернетийн эх үүсвэрээр хангах ажил хийгдэхээр төлөвлөгдөөд байсан.

    Энэхүү зорилт өнөөдөр хэрэгжих шатандаа орж Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт сүлжээний давхар хамгаалалттай интернэтийг БНХАУ, ОХУ-аар дамжуулан АНУ-ын интернетийн эх үүсвэрээс оруулж ирсэн нь Монгол Улсын мэдээллийн технологи дэлхийн түвшинд хүртэл хөгжих үндэс суурийг бий болгож байна. Ази – Европыг холбосон олон улсын интернэтийн урсгалын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Чингис зочид буудалд боллоо.

    Уг арга хэмжээнд МУ-ын ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ, Жемнэт компаний захирал Ц.Бат-Эрдэнэ болон тус салбарын бусад удирдлагууд оролцлоо.













    Хүндэтгэлийн арга хэмжээг МШХХТГ-ын дарга Ж. Бат-Эрдэнэ нээж үг хэлсэн бөгөөд Монгол Улсад олон улсын интернэтийн гарц шинээр бий болж байгаа явдал нь “Мэдээллийн торгоны зам”-ын үндэс суурь гэдгийг онцолсон. МУ-ын ерөнхий сайд С.Батболд салбарын 90 жилийн ойг тохиолдуулан интернэтийн хөгжил шинэ шатанд гарахуйц үр дүнтэй олон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж буй Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарынханд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.

    Манай улсын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар дэлхийн жишигт нийцсэн учраас Ази-Европыг холбох үндсэн гүүр болоод зогсохгүй интернэтийн гадаад урсгалыг эх үүсвэрээс нь ямар ч саадгүй Монгол Улсаар дамжин өнгөрснөөр та бидний интернэтийн хурд сайжирч, үнэ хямдрах сайхан цаг үе ирлээ. Монгол Улсын нутаг дэвсгэрээр 25 Гбит/сек урсгал явж эхэлсэн нь манай улс дээрхи тивүүдийн улс орнуудын Засгийн газар хоорондын харилцаа холбоо болон дэлхийн нэрд гарсан компаниудын бизнесийн үйл ажиллагаанд оролцож, тэдний өмнө хариуцлага хүлээн ажиллах хүндтэй үүрэг ноогдож байна.

    Монгол улсын гадаад интернетийн багтаамж 2008 онд 2,5 Гбит байсан бол 2010 онд 18,5 Гбит хүртэл боломжтой болсон ба үүний дотор бодит хэрэглээний багтаамж 7-8 Гбит болж өссөн нь Монголчууд интернетийг өдөр тутмын хэрэглээ болгож эхэлсэний илрэл юм.

    Шилэн кабелийн олон улсын урсгал нь агаарын болон төмөр замын транзит тээвэртэй ижил бөгөөд стратегийн хувьд өндөр ач холбогдолтой.

    Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд зөвхөн уул уурхайн бизнесээр биш харин мэдлэгт тулгуурласан эдийн засгийг амжилттай хэрэгжүүлж буй гэдгээрээ танигдах боломж бололцоог дээрх интернэтийн дэд бүтцийг сайжруулах ажил бид бүхэнд олгож байна.

    0 сэтгэгдэл:

    Post a Comment