Дээш очих

Хэрхэн iTunes App Store-д кредит картгүйгээр эрх нээх вэ? [iPhone, iPod touch, iPad]

Posted on
  • Wednesday, November 30, 2011
  • by
  • in
  • Ангилал , , , , , , ,
  • Та Apple компаний бүтээгдэхүүнүүд болох  iPhone, iPod touch, iPad худалдаж аваад хэрэглэхийн тулд iTunes App Store дээр эрх нээлгэсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл зөвхөн эрх бүхий хэрэглэгчид л эндээс хүссэн дуу, програмаа татаж авах эрхтэй. Эрх нээлгэе гэхээр заавал төлбөрийн виза карт байх шаардлагатай гэх мэт асуудалтай тулгарсан бол бидний энэхүү нийтлэлд анхаарал хандуулна уу!

    Жич: Энэхүү заавар нь компьютер ашиглаж биш  iPhoneiPod touchiPad ашиглан эрх нээх заавар юм. Удахгүй бид компьютер дээрээс интернэт хөтөч ашиглан кредит картгүйгээр эрх нээх тухай оруулах болно.
    1. Юун түрүүнд хэрэв та өмнө нь ямар нэгэн эрхээр орсон бол гарах шаардлагатай. Ингэхийн тулд Settings >Store дарахад таны ID харагдах ба тэндээс ID-аа сонгон Sign Out хийгээрэй.
    2. App Store-оо нээнэ. Хэрэв яаж нээхийг мэдэхгүй бол Home товч буюу голын ганц товч дээрээ даран тэндээсээ App Store гэсэн рүү орно.
    3. App Store-оос Free application(Үнэгүй програм) гэж бичээд хайх хэрэгтэй.
    4. Дараагийн алхамд та аль нэг програм руу орон Free гэсэн дээр дарах хэрэгтэй.
    Үүний дараа Install дээр дарна. Ингэснээр таньд өөрийн эрхээр нэвтрэх цонх гарч ирнэ.
    5. Create New Apple ID гэсэн сонголтыг сонгоно.
    6. Улсаа сонгон Done дарна.
    7. Энэ хэсэгт та Apple компаний гэрээг зөвшөөрөх хэрэгтэй. Доор байрлах Agree товчийг даран үргэлжлүүлнэ.
    8. Мэйл хаяг, нууц асуулт, төрсөн огноо зэргээ оруулан Next товч дарна.
    9. Төлбөрийн карт оруулах хэсэгт None гэсэн сонголтыг хийнэ.
    10.  Цааш үргэлжлүүлэн мэйл хаяг болон гэрийн хаяг, утасны дугаар гээд шаардлагатай хэсгүүдийг бөглөн Next товч дарна.
    11. Ингээд таны дэлгэцэнд Verify your Account гэсэн бичиг харагдах ба iTunes Store-оос таны мэйл хаягруу өөрийн нээсэн эрхээ идэвхижүүлэх мэйл явуулсан байх учир Done сонголтыг хийнэ.
    12. Мэйл хаягаараа орж өөрийн эрхийг баталгаажуулах хэрэгтэй.
    13. Ингэхийн тулд нэг удаа өөрийн эрхээрээ орох ёстой болно. Бүртгүүлсэн мэйл хаяг, нууц үгээ хийж Verify Address дарна.
    14. Дараагийн хэсэгт танийг Apple-д бүртгүүлэн эрх нээсэнд баяр хүргэсэн мессеж гарч ирнэ.
    15. Одоо та өөрийн мэйл хаяг, болон нууц үгээ хийн нэвтэрч болно.
    Таньд амжилт хүсье!

    0 сэтгэгдэл:

    Post a Comment