Дээш очих

Компьютер, Програмистуудын онигоо: 18-р хэсэг

Блогтоо сар гаруй бичлэг оруулаагүйд та бүхнээсээ хүлцэл өчье! Өдийг хүртэл бидний блогоор байнга зочилж ирсэн та бүхэндээ баярлалаа. Хойшид блогоо идэвхитэй хөтлөхийг хичээх болноо. Ингээд та бүхэнд Компьютер, Програмистуудын онигооны 18-р хэсгийг хүргэе. Таалан соёрхоно уу!

Төгсөгчдийн чанар:
- Одоогийн сургууль төгсөөд ирж байгаа мэргэжилтнүүд юу ч хийх чадваргүй ирэх болжээ!
-
Бидний үеийнхэн ямар чадварлаг сайхан байлаа даа..
-
Тийм шүү, жишээ нь энэ муу нэрт Гөлөөн дөнгөж төгсөж ирээд тетрис тоглохдоо 9-р хурд дээр тоглоод дээр нь бас "доош" товчийг даран "түргэн унаач, түргэн унаач" гэж өдөржин орилж суудаг байлаа...
Зөвлөгөө өгсөн нь:
Шинээр төрөгсдийг бүртгэх газарт:
- Сайн байна уу! Би хүүдээ Гөлөөнхүү гэдэг нэр өгөх хүсэлтэй байна.
- Уучлаарай энэ нэр өмнө өгөгдсөн байна. Өөрөөр туршаад үзэхгүй юу, жишээлбэл Гөлөөн_хүү, Гөлөөнхүү2011 гэх мэт нэр бол одоогоор байна.

Зальтай эр:
- Би өчигдөр зориг гаргаад Муурцэцэгийг үнсчихсэн.
- Тэр надаас "ингэдэг нь ямар агуулгатай юм гэж асуусан"
- Тэхээр нь би тэр мангарт : "
Request for authorization"/Зөвшөөрлийн хүсэлт гэсэн
- Тэгсэн чинь тэр хүүхэн хагас сайнд
“Login” хийж болно гэдэг юм байгаа...

Гэрээний шинэ сонголт:
Програм ашиглах Лицензын гэрээний асуултууд :
- I agree
- I disagree
- Балайр, наадах чинь аль хэдийн хулгайлагдсан

Хүлээцтэй хандсан нь:
Хоёр админ навс уусныхаа дараа сэрэв. Нэг нь нүдээ нухлан ийш тийш харахыг хичээсэн боловч хананаас өөр юу үл харав, гайхсан маягаар:
- Энэ юу вэ ... Хаана байна аа ... Цонхгүй юм уу, энд чинь ?..
Нөгөө нь ууртайгаар :
- Ачаалагдаж дуусаагүй л байгаа биз дээ, хэвт, жаахан хүлээ!

Админ нууцлагдсан нь:
Өнөөдрийн сүлд модны байрт бүгд багтай иржээ: Болд арслан, Баяр баавгай, Дулам үнэг харин манай админ Гөлөөн 255.255.255.0-тэй ирсэн нь хамгийн онцгой сюрприз болов.

Тэвчээрийг нь шалгасан нь:
Та  C:\TEMP хавтсыг устгахдаа итгэлтэй байна уу?
-
Тийм.
-
Хавтсанд файлууд байна.Та түүнийг устгахдаа мөн итгэлэй байна уу?
-
Тийм!
-
Эдгээр файлыг устгах нь зөвшөөрөлтэй програмуудыг мөн устгана. Та итгэлтэй хэвээр л байна уу?
-
Тийм! Тийм! Тийм!!!
- Эдгээр файлыг систем ашигладаг байж мэднэ. Та итгэлтэй хэвээр л байна уу?
- Аа муу новшийн шаарыг ! - гэж Админ бахирснаа Cancel товчийг дарав.
- "А ха ! Аймхай муу хог байх нь гэж!" - Windows бодов.

Сонин хариулт:
Замын цагдаа машиныг зогсоож дөхөж очив. Ядарсан жолооч арайхийн гарч ирэхэд:
- Таны жолооны эрх ?
- Администраторрр...

Итгэхээ байсан нь: 
Гөлөөнөө  үүрээр гэртээ орж ирэв. Эхнэр нь заналтайгаар:
- За чи хаана шалчигнаж байгаад ирэв ?
- Нуудгайнхаа гэрээс, тэнд : вино, хөгжим гээд бүх юм байсан...
- Битгий худлаа донгос, дахиад л интернетэд шөнөжингөө гөлөрч байгаад ирээ биз дээ!
Үргэлжлүүлэх>>